Монголын сансрын технологийн холбоо
ХҮССЭН ИРЭЭДҮЙГЭЭ БҮТЭЭЦГЭЭЕ...

САНСАР СУДЛАЛ-ШИНЭ ҮЕ

Агаар Сансрын Технологийн эрдэм шинжилгээний хоёрдугаар хурал


Доктор Б.Бадмажабын 100 жилийн ойд зориулав.

Бальжинова овогтой Бадмажаб нь 1923 онд Буриад АССР-ийн нутагт төрсөн.

1941 онд дунд сургуулийг төгсөж улмаар Эрхүү хотын Их сургуулийн тоо-физикийн ангид элсэн орж 1947 онд “физикч” мэргэжлээр онц-сайн дүнтэй төгсч “Определение гелиографических координат деталей на диске Солнца по графическому и аналитическому методам” сэдвээр дипломын ажлаа амжилттай хамгаалсан.

Доктор Б.Бадмажаб Монгол улсад астрономийн шинжлэх ухааныг үүсгэн байгуулахад биечлэн оролцож дурангийн барилгуудыг бариулах, дуран багажуудыг захиалан авах, мэргэжилтэн бэлтгэх зэрэг ажлуудыг гүйцэтгэсэн.

Хурлын зорилго

Монгол улсад хөгжиж буй сансар судлал, агаар, сансрын технологийн салбарын ололт амжилт, шинэ шийдэл, дэвшилтэт арга технологи, нэвтрүүлж буй инновац, судалгаа болон хөгжүүлэлтийн ажлын үр дүнг хуваалцах, түгээн дэлгэрүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх.

  • Сансар судлал ба эрх зүй
  • Хиймэл дагуулын технологи, хэрэглээ
  • Нисгэгчтэй, нисгэгчгүй онгоцны технологи ба түүний хэрэглээ
  • Нисэх загвар, цойлуурын /пуужин/ технологи
  • Агаарын бөмбөлгийн технологи ба хэрэглээ
  • Дроны технологи ба хэрэглээ
  • Газраар явагчийн технологи ба хэрэглээ
  • Газрын станц, радарын технологи
  • Газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлал, GPS технологи
  • Агаар, сансрын технологийн инженерчлэлийн боловсрол
  • Астрономи болон сансрын цаг агаар.
  • Шинжлэх ухааны үндэслэлтэй байх.
  • Хурлын хамрах хүрээнд байх.
  • Асуудал дэвшүүлж, тодорхой шийдэл, үр дүнд хүрсэн байх.
  • Шинэлэг санааг дэвшүүлсэн ба практик ач холбогдолтой байх.
  • ЭШ-ний бичлэгийн хэлбэрээр бичигдсэн байх (New Times Roman, 12 pt, мөр хоорондын зай 1,15).
  • Илтгэлийг Рowerpoint дээр бэлдсэн ба USB флаш дискэтэд бичсэн байх.
  • Илтгэх хугацаа 15 минут.
  • Англи эсвэл Монгол хэлээр байж болно. Англи хэлээр ирүүлбэл хураангуйг монгол хэлээр давхар ирүүлэх шаардлагатай. 
  • Тезис хэлбэрээр байвал судалгааны зорилго, арга зүй ба үр дүнг товчоор агуулсан, 300-400 үгтэй, А4 хэмжээний цасны нэг хуудсанд багтсан байх. 

Ханын илтгэлийн хэмжээ А0 (841×1189 мм) босоо хэлбэрээр байна.

Эрдэм шинжилгээний өгүүлэл нь дараах хэсгүүдтэй байна.

  • Өгүүллийн нэр.
  • Оролцогчийн овог, нэр, хаяг, электрон шуудангийн хаяг.
  • Илтгэлийн хураангуй (100 үгнээс илүүгүй).
  • Түлхүүр үг (10 үгнээс илүүгүй).
  • Илтгэлийн үндсэн хэсэг:
    удиртгал, материал ба арга зүй, үр дүн ба хэлэлцүүлэг.
  • Дүгнэлт.
  • Ашигласан хэвлэл.

ШУА-ийн Физик-Математик- Информатикийн салбарын Бага чуулган

ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн

Монголын Сансрын Технологийн Холбоо

Монгол Улсын Их Сургууль

CONTACT

ХОЛБОО БАРИХ

Та бүхэн тус бүрийн айкон зурган дээр дараан бидэнтэй холбоо барина уу.

Харилцах утас: 99188601, 80180382

Scroll to Top