Монголын сансрын технологийн холбоо
ХҮССЭН ИРЭЭДҮЙГЭЭ БҮТЭЭЦГЭЭЕ...

"ТЭМҮҮЛЭЛ" хиймэл дагуул

Шинжлэх ухааны судалгаа, технологийн туршилтыг сансарт хийх боломжтой кубсат ангиллын хиймэл дагуулыг Монгол улсдаа бүтээх замаар Сансрын технологийг эзэмших, өндөр технологийг дотооддоо бүтээх, аргачлалыг бий болгох, энэ салбарын боловсон хүчнийг бэлтгэх, эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх зорилготой.

download

ТЭМҮҮЛЭЛ ТӨСЛИЙН ОНЦЛОГ​

  • Тэмүүлэл хиймэл дагуул нь 1U (10см3) стандарт хэмжээтэй, 1.3кг жинтэй.
  • Сансарт ШУ-ны болон технологийн туршилтын нийт 5 даалгавар гүйцэтгэнэ.
  • Монгол улсын түүхэнд дотооддоо бүтээгдсэн анхны хиймэл дагуул болно.
  • Тэмүүлэл хиймэл дагуул нь ойролцоогоор 400км өндөр тойрог замд гарна
  • Дэлхийг өдөрт 14-өөс 15 удаа тойрон эргэлдэнэ.
  • Хиймэл дагуул нь сансарт ойролцоогоор нэг жил ажиллана
  • 2024 онд хөөргөж, задгай сансарт ажиллаж эхэлнэ.

ЗОРИЛТУУД

СУРАЛЦАХ

Хиймэл дагуулын даалгаврын төлөвлөгөөнөөс эхлээд хиймэл дагуул орбитоос гарах хүртэлх цогц процессын тухай систем инженерчлэлийн мэдлэгийг инженер, судлаач, оюутнуудад олгох.

ХӨГЖҮҮЛЭХ

Монгол улсын шинжлэх ухаан технологийн хөгжилд академик болон бизнесийн байгууллагын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулахад Тэмүүлэл төслөөр дамжуулан бодитой хувь нэмэр оруулах.

ТАНИУЛАХ

Монгол инженер судлаачдын юм хийж бүтээх чадварыг харуулж, дотоодын инженер судлаачдад итгэх итгэл үнэмшлийг дээшлүүлэх, олон нийтийн сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлэх.

ЭЗЭМШИХ

Сансарт туршигдсан өөрийн гэсэн хиймэл дагуулын бааз систем, технологитой болох, цаашид өөр хиймэл дагуул хийхэд энэ төслийн хүрээнд нэгэнт туршигдаж батлагдсан арга технологио ашиглах

ТЕХНИКИЙН ДААЛГАВАРУУД

Та хүсэл мөрөөдлөө ТЭМҮҮЛЭЛ хиймэл дагуул дотор хадгалан, сансарт хөөргөж, хиймэл дагуулын төслийг амжилттай хэрэгжихэд дэмжлэг үзүүлэн өөрийн хувь нэмэрээ оруулах боломжтой.

Монгол улсын анхны хиймэл дагуул болох “Мазаалай” нь 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр сансрын тойрог замд орж, задгай сансарт ажиллаж эхэлсэн билээ. Энэхүү хиймэл дагуул нь Монгол Улсын Их Сургууль болон Японы Кюүшүгийн Технологийн Институтийн хамтын ажиллагааны үндсэн дээр олон улсын хамтарсан “BIRDS-1” төслийн хүрээнд Монгол инженер судлаачдын гараар бүтээгдсэн юм. Мазаалай хиймэл дагуулыг бүтээсэн инженер судлаачид нь эх орондоо сансрын технологийг нутагшуулж, өндөр технологийг бий болгох арга барил, хүний нөөцийг бэлтгэхээр зорин ажиллаж байна. ТЭМҮҮЛЭЛ хиймэл дагуулын төсөл нь энэхүү зорилгыг хэрэгжүүлэх чухал алхамын нэг юм.

Сансрын технологи нь зөвхөн сансарт төдийгүй газар дээр ч ажилладаг системүүдийг ч багтаадаг бөгөөд төвөгтэй, цогц байдлаараа бусад системээс ялгардаг. Шинжлэх Ухааны ололт амжилт, технологийн дэвшилийн түүчээ болсон бүтээлүүд анхлан санрын технологитой холбоотойгоор хөгжүүлэгдэж дараа нь бидний амьдралын өдөр тутмын чухал хэрлээ болдог. Жишээлбэл Компьютер, GPS, зурагтын сувагууд, газрын зураг, цаг агаарын мэдээ гээд тоолж барашгүй урт жагсаалт болно. 
Сансрын хөлгийн даалгавар төлөвлөхөөс эхлэн (загварчлах, бүтээж угсрах, туршиж тестлэх, сансарт хөөргөн ажиллуулах) даалгавар дуусгах хүртлэх бүхий процессийг алдаа дутагдалгүй гүйцээх цогц системийг хийхийн тулд систем инженерчлэлийн арга барилыг ашигладаг. 
Тиймээс хиймэл дагуулын төслөөр дамжуулан систем инженерчлэлийн арга барил ур чадварыг эзэмшсэн чадварлаг инженер, хүний нөөцийг бэлтгэх нь зөвхөн сансрын технологи бус аж үйлдвэрийн бусад салбарууд, инноваци, техник технологийг Монгол улсад хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.

CONTACT

ХОЛБОО БАРИХ

Та бүхэн тус бүрийн айкон зурган дээр дараан бидэнтэй холбоо барина уу.

Харилцах утас: 99188601, 80180382

Scroll to Top