Монголын сансрын технологийн холбоо

Агаар сансрын технологийн анхдугаар хурал

Агаар сансрын технологийн анхдугаар хурлыг ШУА-ийн Физик, Математик Информатикийн салбарын Бага чуулганаас ЦХХХЯ, ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэн, МУИС-тай хамтран зохион байгуулсан.

Эрдэм шинжилгээний хуралд ЦХХХЯ-ны Сансрын холбооны хэлтсийн дарга Ц.Гантөгс, ШУА-ийн Физик, Математик, Информатикийн салбарын Бага чуулганы эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор Ц.Болортамир, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, академич С.Дэмбэрэл, Сансрын нисэгч Ж.Гүррагчаа болон Монголын Сансрын Технологийн Холбооны ерөнхийлөгч, доктор Д.Эрдэнэбаатар, хамтран зохион байгуулагч байгууллагуудын төлөөллүүд сансрын технологийн салбарын 20 орчим эрдэм шинжилгээний илтгэлүүдийг хэлэлцүүлсэн.

Хурлаар хэлэлцсэн санал зөвлөмжийг “Сансрын үндэсний зөвлөл”-д хүргүүлэн ажиллав.

Агаар сансрын технологийн хоёрдугаар хурал

Агаар сансрын технологийн хоёрдугаар хурлыг ШУА-ийн Физик, Математик, Информатикийн салбарын Бага чуулган, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнтэй хамтран доктор Б.Бадмажабын 100 жилийн ойд зориулан зохион байгуулсан. Уг хуралд нийт 9 байгууллагын 21 илтгэлийг 3 салбарт хамааруулан хэлэлцүүлсэн. 

Шилдэг илтгэлээр судлаачдын төрөлд 

ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Мөнхжаргал “Нарны аймаг дахь гариг хоорондын шокийн түгэлт”; 

оюутны төрөлд 

МУИС-ийн ШУС, физикийн тэнхим Б. Балжмаа “Говийн гэрлийн ойлтын спектрийн шинж чанарыг өнцгөөс хамааруулан судлах нь: Хиймэл дагуулын өгөгдлийн шинжилгээнд ашиглах”; 

МУИС-ийн Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лаборатори Н.Сундуй “I ангиллын пуужингийн хөдөлгүүрийн шинэ загварыг Калийн-нитрат болон Сорбиталь агуулсан хатуу түлшээр турших нь” сэдвээр тус тус байр эзэлж цом, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.

CONTACT

ХОЛБОО БАРИХ

Та бүхэн тус бүрийн айкон зурган дээр дараан бидэнтэй холбоо барина уу.

Харилцах утас: 99188601, 80180382

Scroll to Top