Монголын сансрын технологийн холбоо
ХҮССЭН ИРЭЭДҮЙГЭЭ
БҮТЭЭЦГЭЭЕ...
Гишүүнчлэл
Гишүүнчлэлийн журам
1. МоСТХ нь тус дүрмийг хүлээн зөвшөөрсөн, сансрын технологи, шинжлэх ухааны баримжаатай, нийгмийн сайн сайхны төлөө хийж бүтээх чин хүсэл эрмэлзэлтэй гишүүд, хүндэт гишүүд, дэмжигчтэй байна.
2. МоСТХ нь өөрийн зорилгод нийцүүлэн нийт гишүүддээ дор дурдсан боломжийг олгоно. Үүнд:
2.1. Танин мэдэхүйн: шинжлэх ухааны салбартай ойр байж шинжлэх ухаанч сэтгэлгээ суух.
2.2. Суралцах: МоСТХ-ын хэрэгжүүлж буй төслүүдэд өөрийн хүсэлтээр оролцох, хэрэглээний, систем инженерчлэлийн арга зүйд суралцах.
2.3. Хүрээллийн: Ижил сонирхол бүхий шинжлэх ухаанч залуусын хүрээлэлд орох.
2.4. Хөгжлийн ирээдүйн: Монгол улсынхаа нийгэм эдийн засгийн хөгжлийн тулгуур болох шинжлэх ухаан технологийн салбарын хөгжилд бодитой хувь нэмрээ оруулах.
3. МоСТХ-ны үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрт биет болон биет бус байдлаар үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүнийг хүндэт гишүүнээр өргөмжилж болно.
4. Гишүүн нь дараах эрх, үүрэгтэй. Үүнд:
4.1. Гишүүн нь МоСТХ-ны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар удирдах зөвлөлд санал оруулах;
4.2. МоСТХ-ны үйл ажиллагааны талаар шаардлагатай мэдээлэл авах;
4.3. МоСТХ-оос зохион байгуулах тодорхой арга хэмжээг санаачлах, санхүүжүүлэх, зохион байгуулахад оролцох;
4.4. МоСТХ-оос зохион байгуулж байгаа аливаа ажилд ямар нэгэн хэлбэрээр оролцох эсэхээ мэдэгдэх;
4.5. Ажлын алба, гүйцэтгэх хороо, хяналтын хороонд орж ажиллах;
4.6. МоСТХ-ны гишүүнчлэлийн татвараа жил бүр удирдах зөвлөлийн тогтоолоор баталсан хугацаанд төлөх;
4.7. МоСТХ-оос зохион байгуулж буй аливаа арга хэмжээнд идэвхтэй оролцох;
5. Хүндэт гишүүн нь 4.6 заалтаас бусад 4 дүгээр зүйлд заасан нийт эрх, үүрэгтэй байна.
6. Хүндэт гишүүн нь МоСТХ-оос зохион байгуулсан ямар ч арга хэмжээнд үнэ төлбөргүй уригдан оролцох эрхтэй.
7. Дараах тохиолдолд гишүүнийг гишүүнчлэлээс чөлөөлнө. Үүнд:
7.1. Гишүүн нь ТББ-ын гишүүнээс гарах тухай хүсэлт гаргасан;
7.2. ТББ-ын дүрмийг ноцтой зөрчиж тэр нь ТББ-ын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан;
7.3. Гишүүний татвараа 12 сараас дээш хугацаагаар төлөөгүй.